Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 5-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022 оны 5-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022-05-11
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2022 оны 5-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говь болон нутгийн өмнөд хэсгээр 15.8-17.6 градус дулаан, нутгийн хойт хэсэг болон Хүйс, Шарга, Халиуны хоолойгоор 14.5-18.9 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Баянтооройд 31, Шаргад 29, Алтай, Бигэрт 28, Төгрөг, Халиунд 26, Даривт 25, Хөхморьт, Дэлгэр, Тайшир 24 градус дулаан, бусад сумуудад 18-23 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Цогтод -7, Цээл, Гуулин, Дэлгэр, Тонхил, Есөнбулагт -6, Дарив, Тайшир, Төгрөг -5, Баян-Уул, Бугатад -4 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 22-24 градус дулаан, бусад нутгаар 13-22 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтай, Тоорой, Даривт 56, Хөхморьтод 53, Баян-Уул, Бигэр, Цогтод 50, Шаргад 49, Тонхил, Цээлд 48, бусад нутгаар 38-45 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн бага температур Гуулинд -13, Цогтод -11, Баян-Уулд -10, Цээл, Тонхилд -8, Есөнбулагт -7, Бугат, Тайшир, Чандманьд -6, бусад нутгаар 1-4 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарсан ба Есөнбулагт 6.3, Тайширт 1.0 мм, Дэлгэрт 0.7 мм, Гуулин, Жаргалан, Халиунд 0.5 мм, Баян-Уулд 0.4 мм, Тонхилд 0.3 мм, Цогтод 0.2 мм, Дарив, Бигэр, Бугат, Алтайд 0.0 мм хур тунадас орсон байна. Харин бусад сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Есөнбулагт 29 м/с, Бугат, Тонхил, Шаргад 24 м/с, Хөхморьтод 23 м/с, , Даривт 20 м/с, Цээл, Төгрөгт 18 м/с, Тооройд 17 м/с, бусад сумуудад 10-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал цухуйлтын үе шат ажиглагдаж байна.
Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2022 оны 5 дугаар сарын 11-ний байдлаар нийт нутгийн Төгрөг сумд 6.6 хувьд сайн буюу ургалт сайн, 64.5 хувьд дунд буюу ургалт удааширалтай Есөнбулаг, Алтай, Тоорой тосгон, Баян-Уул, Гуулин, Шарга, Эрдэнэ сумдын нутгаар, 28.9 хувьд буюу ургалт муу Тонхил, Бугат, Хөхморьт, Бигэр, Дарив, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Халиун, Цогт, Цээл, Чандмань сумуудад гарсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /